nomoo.mnНом гарахаас өмнө дэмж
Мэдээлэл

Түгээмэл асуулт

Номоо гэж юу вэ?

Ном хэвлэгдэхээс өмнө уншигчид урьдчилан дэмжиж, хэвлэх зардлыг хамтдаа бүрдүүлдэг платформ. Дэмжигчид номоо дэлгүүрт гарахаас өмнө, ихэнхдээ хямд үнээр авна.

Мөнгө юунд зарцуулагдах вэ?

Төлбөр Номоогийн дансанд орж, төслийн хуудсанд нийтэлсэн зардлын задаргааны дагуу шат бүр дуусахад редактор, дизайнер, хэвлэлийн газарт гэрээний дагуу шилжинэ. Эрхлэн гаргагчид бүтнээрээ шилжихгүй.

Яаж төлөх вэ?

Одоогоор дансаар шилжүүлнэ: Хас банк, 5006227819, Нью урбан гайд ХХК. Гүйлгээний утгад захиалгын кодыг заавал бичнэ. QPay-ээр төлөх боломж тун удахгүй нэмэгдэнэ. Байгууллагын ивээн тэтгэх багцыг нэхэмжлэхээр төлнө.

Төлбөр баталгаажсаныг яаж мэдэх вэ?

Шилжүүлгийг Номоогийн санхүү шалгаж баталгаажуулна. Ажлын өдөр 24 цагийн дотор баталгаажиж, SMS ирнэ. Тэр мөчөөс цугласан дүн болон багцын дэмжигчийн тоонд нэмэгдэнэ.

Зорилтод хүрэхгүй бол яах вэ?

Номоо, эрхлэн гаргагч, хэвлэлийн газар цугласан дүнгээр хэвлэх тоог дахин тооцоолно. Дэмжигч бүр сонгосон багцаа авна. Төсөл бүрэн цуцлагдвал мөнгийг 14 хоногт бүтнээр нь буцаана.

Ном хэзээ гарт ирэх вэ?

Төслийн хуудасны "Төслийн хуваарь" хэсэгт шат бүрийн эцсийн хугацаа бий. Хоцорвол SMS-ээр мэдэгдэнэ.

Дэмжлэгээ цуцалж болох уу?

Санхүүжилт үргэлжилж байх хугацаанд болно. Гүйлгээний шимтгэл 2%-ийг хасаад үлдэгдлийг 14 хоногт буцаана. Санхүүжилт дууссаны дараа мөнгө хэвлэлтийн ажилд шилжсэн тул буцаахгүй. Цуцлах хүсэлтээ 55147145 утсаар эсвэл Facebook хуудсаар илгээнэ.

Эрхлэн гаргагч гэж хэн бэ?

Номыг хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулж, хариуцаж буй хүн эсвэл байгууллага. Монгол зохиолчийн ном бол ихэнхдээ зохиолч өөрөө, орчуулгын ном бол эх хэвлэлийн газраас эрх авсан паблишинг байгууллага.

Орчуулгын номын эрхийг хэрхэн шалгадаг вэ?

Эх хэвлэлийн газраас авсан зөвшөөрлийн бичгийг Номоо нийтлэхээс өмнө шалгана. Шалгасан төслийн хуудсанд "Эрх баталгаажсан" тэмдэг, эрхийн баталгааны хэсэг харагдана.

Ивээн тэтгэгч байгууллагад ямар баримт гарах вэ?

Ивээн тэтгэх багц нь хандив биш, номонд байгууллагын нэр, мэдээллийг байршуулах сурталчилгааны үйлчилгээ. Номоо нэхэмжлэх, гэрээ, актыг гаргаж өгнө.

Номоо ямар шимтгэл авдаг вэ?

Цугласан дүнгийн 9%. Шимтгэлийн дүн төсөл бүрийн "Мөнгө юунд зарцуулагдах вэ" хэсэгт ил харагдана.

Номоо хэвлүүлэхийн тулд юу хийх вэ?

"Төсөл оруулах" хэсгээс өөрөө бүх мэдээллээ оруулах эсвэл Номоогийн багт бэлдүүлэх сонголтыг хийнэ. Номоо хянаад, хэвлэлийн газрын үнийн саналаар зорилтот дүнг баталгаажуулж нийтэлнэ.

Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого