nomoo.mnНом гарахаас өмнө дэмж
Борлуулалтын үндсүүд номын хавтас
Санхүүжилт цуглуулж буйБизнес · Сурах бичигОрчуулгын ном

Борлуулалтын үндсүүд

Борлуулалтын талаарх дэлхийн №1 сурах бичиг Fundamentals of Selling (13 дахь хэвлэл) монгол хэлээр. Орчуулагдсан, хэвлэлтэд бэлэн.

Цугласан
0₮
/ 19,781,000₮ зорилт
0%зорилтын
0дэмжигч
29хоног үлдсэн · 11/19 хүртэл
✓ Ном чинь л очно. Зорилтод хүрээгүй ч хэвлэнэ, буцаалтын нөхцөл тодорхой → Дэмжих багц сонгох ↓
Төлбөр: одоогоор дансаар шилжүүлнэ. Санхүү шалгаж баталгаажуулмагц цугласан дүнд нэмэгдэнэ. QPay тун удахгүй.
Хэвлэлийн газар: Үнийн санал авч сонгож байна
Төлбөр Номоо-д орж, гэрээний дагуу гүйцэтгэгчдэд шилжинэ.

Номын тухай

Номын төрөл
Бизнес · Сурах бичиг
Хуудас
700
Дэлгүүрийн үнэ
150,000₮

"Борлуулалтын үндсүүд" (Fundamentals of Selling, 13 дахь хэвлэл) бол McGraw-Hill компаниас эрхлэн гаргасан борлуулалтын талаарх дэлхийд №1 сурах бичиг. MLC Business School нь McGraw-Hill компаниас энэ номыг монгол хэлээр эрхлэн гаргах албан ёсны зөвшөөрөл авсан.

Ном 700 орчим хуудастай бөгөөд компаниуд борлуулалтыг яаж хийх ёстойг маш системтэй, цогцоор бичсэн. Борлуулагчийн мэргэжил, харилцааны маркетинг, худалдан авалтын сэтгэлзүйгээс эхлээд шинэ хэрэглэгч олох, борлуулалтын танилцуулга, татгалзлыг хүлээн авах, борлуулалтыг хаах, борлуулалтын албыг удирдах хүртэл бүх үе шатыг хамарна.

Номын үндсэн үнэ 150,000₮. Дэмжигчид худалдаанд гарахаас өмнө, эрхлэн гаргагчийн талархалтайгаар авна. Санхүүжилт 1 сарын хугацаатай.

Хэнд зориулсан

  • Компаниудын маркетинг, борлуулалтын албаны борлуулагчид
  • Маркетинг, борлуулалтын захирал, менежерүүд
  • Бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнууд

Номын агуулга

4 хэсэг · 17 бүлэг
  1. Нэгдүгээр хэсэг. Борлуулагчийн мэргэжил
    1. Мэргэжлийн борлуулагчийн амьдрал, цаг хугацаа, карьер
    2. Харилцааны маркетинг: Биечилсэн борлуулалт хаана нь багтдаг вэ
    3. Юуны түрүүнд ёсзүй... Хэрэглэгчтэй харилцах арга барил
  2. Хоёрдугаар хэсэг. Харилцаагаар борлуулахад бэлтгэх нь
    1. Борлуулалтын сэтгэлзүй: Хүмүүс яагаад юм худалдан авдаг вэ
    2. Сайн харилцаа тогтоох харьцаа: Ганц та яриад байна гэсэн үг биш
    3. Борлуулалтын мэдлэг: Хэрэглэгч, бүтээгдэхүүн, технологийн мэдлэг
  3. Гуравдугаар хэсэг. Харилцаагаар борлуулах үйл явц
    1. Шинэ хэрэглэгч олох нь: Борлуулалтын амин сүнс
    2. Борлуулалтын уулзалтаа төлөвлөх нь
    3. Борлуулалтын танилцуулгын ямар арга хэрэглэхээ нямбай сонго
    4. Борлуулалтын танилцуулгаа стратегитай эхэл
    5. Маш сайн борлуулалтын танилцуулгын элементүүд
    6. Боломжит хэрэглэгчийнхээ татгалзлыг хүлээн ав
    7. Борлуулалтыг хааснаар харилцаа эхэлдэг
    8. Хэрэглэгчийг тогтоон барихын тулд үйлчилгээ үзүүлж, эргэн холбогдох нь
  4. Дөрөвдүгээр хэсэг. Өөрийгөө, карьераа, бусдыг удирдах нь
    1. Цаг хугацаа, бүс, өөрийгөө удирдахуй: Амжилтын түлхүүрүүд
    2. Борлуулалтын албыг төлөвлөж, бүрдүүлж, сургах нь
    3. Борлуулалтын ажилтнуудыг идэвхжүүлж, цалин урамшуулал тооцож, манлайлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэх нь

Зохиогч

Чарльз М. Футрелл
Чарльз М. Футрелл
Texas A&M их сургуулийн Мэйс Бизнесийн Сургуулийн маркетингийн профессор

Чарльз М. Футрелл бол Техас мужийн Коллеж Стэйшн дэх Texas A&M их сургуулийн Мэйс Бизнесийн Сургуулийн маркетингийн профессор. Тус их сургууль бизнесийн 4,000, маркетингийн 500 орчим, нийт 52,000 орчим оюутантай. Доктор Футрелл маркетингийн чиглэлээр B.B.A, M.B.A, докторын зэрэгтэй. Тэрээр борлуулагчаар ажиллаж байгаад сүүлд профессор болсон хүн. Эрдмийн карьераа эхлэхээс өмнө Colgate, The Upjohn Company, Ayerst Laboratories зэрэг компаниудад борлуулалт, маркетингийн чиглэлээр найман жил ажилласан.

1997 оны 1-р сараас 2007 оны 8-р сар хүртэл Texas A&M их сургуулийн маркетинг судлалын федерэйт профессороор ажилласан. Америкийн Маркетингийн Холбооны "Борлуулалтын Удирдлагын Тусгай Сонирхлын Бүлэг" түүнийг 2012 онд "Нэгэн Насны Шилдэг Багш" шагналаар шагнасан.

Түүний биечилсэн борлуулалт, борлуулалтын удирдлага, судалгааны арга зүй, маркетингийн менежментийн чиглэлээр хийсэн судалгаанууд Journal of Marketing, Journal of Marketing Research зэрэг үндэсний болон олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн. Journal of Personal Selling & Sales Management сэтгүүлийн 1991 оны зуны дугаарт түүнийг Америкийн борлуулалтын шилдэг гурван судлаачийн нэгээр шалгаруулсан. 1997 онд Marketing Education сэтгүүлээс зарласан маркетингийн салбарын шилдэг 100 судлаачийн нэгээр шалгарсан.

Төслийн хуваарь

  1. Монгол хэлээр гаргах эрхMcGraw-Hill-ийн албан ёсны зөвшөөрөл
    Дууссан ✓
  2. ОрчуулахMLC Business School
    Дууссан ✓
  3. Хэвлэлтэд бэлтгэхЭх бэлэн
    Дууссан ✓
  4. СанхүүжилтДэмжигчид, ивээн тэтгэгчид · 1 сар
    2026/11/19 хүртэл

Шат бүр эцсийн хугацаатай. Хоцорвол дэмжигч бүрт мэдэгдэнэ.

Эрсдэл ба сорилт

Орчуулга, редакц, хэвлэлийн эх бэлэн тул гол эрсдэл нь хэвлэлтийн хугацаа. 700 хуудастай ном учраас хэвлэлийн газрын ачааллаас шалтгаалж 2–3 долоо хоног хоцорч магадгүй.

Хоцрох тохиолдолд дэмжигч бүрт SMS-ээр мэдэгдэж, шинэ хугацааг төслийн хуудасны хуваарьт шинэчилнэ. Зорилтод хүрээгүй бол хэвлэх тоог гурван тал дахин тооцоолж, дэмжигч бүр багцаа авна.

Мөнгө юунд зарцуулагдах вэ

Эрхлэн гаргагч, зохиолчийн зардал3,000,000₮
Хэвлэлтийн зардал12,000,000₮
Түгээлт ба маркетинг3,000,000₮
Номоогийн үйлчилгээний шимтгэл 9%1,781,000₮
Зорилтот дүн19,781,000₮

Цугласан мөнгө эрхлэн гаргагчид бүтнээрээ шилжихгүй. Шат бүр дуусахад гэрээт гүйцэтгэгчдэд шууд шилжинэ.

Зорилтод хүрэхгүй бол, буцаалт

Ном чинь л очно. Санхүүжилтийн хугацаа дуусахад Номоо, хэвлэлийн газар, эрхлэн гаргагч гурван тал цугласан дүнгээр хэвлэх тоог дахин тооцоолно. Редакц, дизайныг танахгүй, зөвхөн хэвлэлтийн тоо өөрчлөгдөнө. Дэмжигч бүр сонгосон багцаа авна.
  • Бодол өөрчлөгдвөл. Санхүүжилт үргэлжилж байх хугацаанд дэмжлэгээ цуцалж болно. Гүйлгээний шимтгэл 2%-ийг хасаад үлдэгдлийг буцаана.
  • Төсөл цуцлагдвал. Төлсөн дүнг бүтнээр нь 14 хоногийн дотор буцаана.
  • Санхүүжилт дууссаны дараа мөнгө хэвлэлтийн ажилд шилжиж эхэлдэг тул буцаахгүй.

Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөлөөс харна. Цуцлах хүсэлт: 55147145 эсвэл Facebook хуудас

Энэ төсөлд эрх зөрчсөн, худал мэдээлэл байна уу? Facebook-ээр мэдээлэх эсвэл 55147145