nomoo.mnНом гарахаас өмнө дэмж
SARUUL Ads OS: Facebook Ads болон Boost-ийг ашигтай ажиллуулах 6 алхамт систем номын хавтас
Санхүүжилт цуглуулж буйБизнес · Сурах бичиг · МаркетингМонгол зохиолч

SARUUL Ads OS: Facebook Ads болон Boost-ийг ашигтай ажиллуулах 6 алхамт систем

Facebook Ads, Boost-д зарсан мөнгө ашиг авчирч байна уу гэдгийг тоогоор хэмжиж, 6 алхмаар засах Монгол бизнесийн ажлын дэвтэр.

Цугласан
84,000₮
/ 14,286,000₮ зорилт
1%зорилтын
2дэмжигч
31хоног үлдсэн · 11/25 хүртэл
т.Ням-Осор, sainhuu дэмжсэн
т.Ням-Осор «Анхны хэвлэл» багцыг 50 минутын өмнө сонголоо
✓ Ном чинь л очно. Зорилтод хүрээгүй ч хэвлэнэ, буцаалтын нөхцөл тодорхой → Дэмжих багц сонгох ↓
Төлбөр: одоогоор дансаар шилжүүлнэ. Санхүү шалгаж баталгаажуулмагц цугласан дүнд нэмэгдэнэ. QPay тун удахгүй.
Хэвлэлийн газар: Үнийн санал авч сонгож байна
Төлбөр Номоо-д орж, гэрээний дагуу гүйцэтгэгчдэд шилжинэ.

Номын тухай

Номын төрөл
Бизнес · Сурах бичиг · Маркетинг
Хуудас
80
Хэвлэлт
B5 · Зөөлөн хавтас · Хосолсон
Дэлгүүрийн үнэ
49,000₮

Монголын жижиг, дунд бизнесийн ихэнх нь Facebook-ийн ads-ыг нэг товчоор эхлүүлдэг: «Boost post». Пост тавина, бүүст дарна, хэдэн өдрийн дараа лайк, үзэлт, хэдэн чат ирнэ. Гэвч тэр мөнгө ашиг авчирсан уу гэдэгт хариулах тоо ихэнхдээ байдаггүй.

Энэ ном тэр асуултад хариулна. SARUUL бол ads-ыг бизнесийн тоотой холбосон 6 алхамт систем: S — тоо, A — санал, R — креатив, U¹ — кампейны бүтэц, U² — чатад 60 секундэд хариулах, L — долоо хоногийн давталт. Алхам бүр нэг тоо эсвэл нэг шийдвэрээр төгсөж, эцэст нь нэг хуудас самбарт буудаг.

Номын кейсүүд Монголын 4 бизнесийн бодит ads аккаунт, Meta Business Suite-ийн дата дээр суурилсан. Тэдний 15 сая төгрөгийн ads зардлын гуравны хоёр нь борлуулалттай шууд холбоогүй хэмжүүрт зарцуулагдсан байв. Яагаад гэдгийг, яаж засахыг номд тоогоор харуулсан. Нэр томьёо, дүрэм бүрийг Meta-гийн албан ёсны эх сурвалжаас иш татсан.

Бүлэг бүрт томьёо, лавлах хүснэгт, хамгийн их асуудаг 3 асуулт, бөглөх ажлын хуудас бий. Уншаад тавих биш, бизнесийнхээ тоог бөглөж, ads-аа долоо хоног бүр шалгахад зориулсан ном.

Хэнд зориулсан

  • Ads-аа өөрөө бүүстэлдэг жижиг, дунд бизнесийн эзэд
  • Харилцагчийн ads удирддаг маркетер, агентлагийн ажилтнууд
  • Messenger, утсаар зардаг онлайн дэлгүүр, үйлчилгээний бизнес
  • Маркетингийн зардлаа тоогоор хянахыг хүсдэг удирдлагууд
  • Маркетинг, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнууд

Номын агуулга

3 хэсэг · 14 бүлэг
  1. Эхлэл
    1. Оршил
    2. 1. Бүүст дарахад юу болдог вэ
    3. 2. SARUUL систем
    4. 3. Энэ номыг хэрхэн ашиглах
  2. SARUUL-ийн 6 алхам
    1. 4. S — Sums: тоогоор эхэл
    2. 5. A — Ask: бичих шалтгаан өг
    3. 6. R — Rack: нэг санал, гурван өнцөг
    4. 7. U¹ — Unified: нэг хэмжүүр, нэг кампейн
    5. 8. U² — Under-60: чатад 60 секундэд хариул
    6. 9. L — Loop: долоо хоног бүр, 30 минут
  3. Хавсралт
    1. SARUUL самбар
    2. Бүх томьёо нэг дор
    3. Нэр томьёоны толь
    4. Маркетингийн агентлагууд

Зохиогч

Б.Саруулбаяр
Б.Саруулбаяр
Дижитал маркетингийн 15 жилийн туршлагатай, сурталчилгааны стратегич

Advertising Strategiest | Digital Marketer | Digital Business Model and Startup & Entrepreneur Researcher #MarTech

Төслийн хуваарь

  1. Бичиж дуусгахЗохиолч
    Дууссан ✓
  2. СанхүүжилтДэмжигчид, ивээн тэтгэгчид · 1 сар
    2026/11/25 хүртэл

Шат бүр эцсийн хугацаатай. Хоцорвол дэмжигч бүрт мэдэгдэнэ.

Эрсдэл ба сорилт

Ном бүрэн бичигдэж дууссан, үлдсэн ажил нь редакц, хавтас, хэвлэл.

1. Хэвлэлийн хугацаа. Хэвлэх газрын ачаалал ихтэй үед хэвлэл 1–2 долоо хоног хойшилж магадгүй. Тэгвэл дэмжигч бүрт SMS-ээр мэдэгдэж, шинэ хугацааг төслийн хуудсанд нийтэлнэ.

2. Meta-гийн өөрчлөлт. Meta хэрэгслийнхээ нэр, тохиргоог байнга шинэчилдэг. Номын тоо, тохиргоо 2026 оны намрын байдлаар. Хэвлэгдсэний дараах өөрчлөлтийг уншигчдын онлайн бүлэгт засвар болгон хуваалцана.

3. Санхүүжилт дутвал. Зорилтод хүрэхгүй бол Номоо, зохиогч, хэвлэх газар хамтдаа цуглуулсан мөнгөөр хэдэн ширхэг хэвлэх боломжтойг дахин тооцоолж, дэмжигчдэд мэдэгдэнэ.

Ашиг сонирхлын тухай: Зохиогч нь Номоо платформыг үүсгэн байгуулагч. Энэ төсөл Номоо-гийн бусад төсөлтэй ижил нөхцөл, ижил 9% шимтгэлээр явна.

Мөнгө юунд зарцуулагдах вэ

Эрхлэн гаргагч, зохиолчийн зардал2,000,000₮
  • Редактор1,000,000₮
  • Дизайнер1,000,000₮
Хэвлэлтийн зардал9,000,000₮
Түгээлт ба маркетинг2,000,000₮
  • Бэлэг400,000₮
  • Хүргэлт600,000₮
  • Маркетинг1,000,000₮
Номоогийн үйлчилгээний шимтгэл 9%1,286,000₮
Зорилтот дүн14,286,000₮

Цугласан мөнгө эрхлэн гаргагчид бүтнээрээ шилжихгүй. Шат бүр дуусахад гэрээт гүйцэтгэгчдэд шууд шилжинэ.

Дэмжигчид 2

Сүүлд дэмжсэн
  • т.Ням-Осор
    Анхны хэвлэл50 минутын өмнө
    Олон жилийн туршлага шингэсэн заавал уншиж үзэх ёстой бүтээл
  • sainhuu
    Эрт шувуу2 цагийн өмнө
    hurdan gargaarai amjilt

Зорилтод хүрэхгүй бол, буцаалт

Ном чинь л очно. Санхүүжилтийн хугацаа дуусахад Номоо, хэвлэлийн газар, эрхлэн гаргагч гурван тал цугласан дүнгээр хэвлэх тоог дахин тооцоолно. Редакц, дизайныг танахгүй, зөвхөн хэвлэлтийн тоо өөрчлөгдөнө. Дэмжигч бүр сонгосон багцаа авна.
  • Бодол өөрчлөгдвөл. Санхүүжилт үргэлжилж байх хугацаанд дэмжлэгээ цуцалж болно. Гүйлгээний шимтгэл 2%-ийг хасаад үлдэгдлийг буцаана.
  • Төсөл цуцлагдвал. Төлсөн дүнг бүтнээр нь 14 хоногийн дотор буцаана.
  • Санхүүжилт дууссаны дараа мөнгө хэвлэлтийн ажилд шилжиж эхэлдэг тул буцаахгүй.

Дэлгэрэнгүйг үйлчилгээний нөхцөлөөс харна. Цуцлах хүсэлт: 55147145 эсвэл Facebook хуудас

Энэ төсөлд эрх зөрчсөн, худал мэдээлэл байна уу? Facebook-ээр мэдээлэх эсвэл 55147145